Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорноговь аймагт айлчлав
10 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорноговь аймагт айлчилж, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Март, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нартай уулзалт хийв. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, байгууллагын удирдлагууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Ерөнхий консул Кэ Юушэн Хятадын засаглалын онцлог, “15 дахь таван жилийн төлөвлөгөө” болон Даян дэлхий дөрвөн санаачилгын талаар танилцуулж, Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой, эерэг чиг хандлагатай хөгжиж байгааг, нээлттэй бодлогын үр өгөөж тасралтгүй нэмэгдэж байгааг онцлов. Тэрээр Хятадын хөгжлийн боломжууд дэлхий дахин болон хөрш орнуудад үр өгөөжөө хүртээж байгааг тэмдэглэв. Мөн Монголын талтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, цөлжилттэй тэмцэх, хил дамнасан аялал жуулчлал, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, бизнесийн орчныг сайжруулах, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн ажилтнуудын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлаар харилцан ярилцав.

Айлчлалын үеэр Ерөнхий консул Кэ Юушэн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Март, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нарын хамт Ерөнхий консулын газраас тус аймгийн тусгай хэрэгцээт суралцагчид болон хүүхдүүдэд цахим сургалтын хэрэгсэл хандивлах ёслолд оролцож, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад тусгай ярилцлага өглөө.
