БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Өмнөговь аймагт айлчлав
10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Өмнөговь аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Н.Энхбаттай уулзалт хийв.

Ерөнхий консул Кэ Юушэн олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс их гүрний хувьд хүлээж буй үүрэг, хариуцлага болон хөрш орнуудтайгаа харилцахдаа баримталдаг найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх гадаад бодлогын үзэл баримтлалыг танилцуулав. Түүнчлэн Хятадын хөгжлийн ололт амжилт, шинжлэх ухаан, технологийн инновацын үр дүнд тулгуурлан тус улсын хөгжлийн боломж, “15-р таван жилийн төлөвлөгөө” болон Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр Хятад, Монголын хамтын ажиллагаа болон консулын тойргийн аймгуудын Хятад улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааны ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, Монголын талтай хоёр улсын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хятад хэлний сургалт, эрчим хүч, ашигт малтмал, хил орчмын аялал жуулчлал, боомтын холболт, мөн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн ажилтнуудын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах зэрэг асуудлаар санал солилцов.

