БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймгийн сурагчдад тэтгэлэг гардуулав
2026-10-19 23:00
10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хамтаар тус аймгийн сурагчдад Ерөнхий консулын газрын тэтгэлэг гардуулав. Арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын төлөөлөл болон сурагчдын эцэг эхчүүд оролцов.

Ерөнхий консул Кэ Юушэн мэндчилгээ дэвшүүлэхдээ БНХАУ-ын хөгжлийн замнал, шинжлэх ухаан, технологийн инновацын ололт амжилтыг танилцуулж, Хятад, Монголын хамтын ажиллагааны өргөн боломжийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Дундговь аймгийн боловсролын салбарын хөгжлийг цаашид үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж, сурагчдыг хичээл сурлагадаа шамдан, хятад хэлний мэдлэгээ дээшлүүлж, итгэл даахуйц, хайр татам, хүндлэл хүлээсэн Хятад орныг танин мэдэхийг уриалав. Мөн ирээдүйд Хятад, Монголын хамтын ажиллагааны боломжийг ашиглан хүсэл мөрөөдлөө биелүүлж, хоёр орны найрсаг харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүслээ.
