БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймагт ажиллав

2026-10-19 23:00

10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзалт хийв.

Ерөнхий консул Кэ Юушэн БНХАУ-ын хөгжлийн ололт амжилт, ойрын зуун жилд байгаагүй өөрчлөлт, шинэчлэлийн үе дэх Хятадын ухаан, шийдлийг танилцуулав. Тэрбээр Хятад, Монголын хамтын ажиллагаа болон консулын тойргийн аймгуудын Хятадтай хамтран ажиллахад нээгдэж буй хөгжлийн боломжуудыг онцолж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрийн ажилтнуудын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлаар Монголын талтай санал солилцов.

Мөн өдөр Ерөнхий консул Кэ Юушэн аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатарын хамт орон нутгийн малчин өрхөөр зочилж, Дундговь аймгийн телевизэд ярилцлага өгөв.