БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дундговь аймгийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав

2026-10-18 23:00

10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дундговь аймагт ажиллах үеэрээ орон нутгийн жижиг дунд дөрвөн аж ахуйн нэгжийн зах зээлийн орчин болон үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцлаа.

Ерөнхий консул Кэ “Жаргалант сор” өндөгний үйлдвэрт өндөглөгч тахианы аж ахуй, өндөглөх тоо хэмжээ, зах зээлийн борлуулалт болон өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Мөн тэрээр “Дэгжин год” мах боловсруулах үйлдвэрт зочилж, хөргүүртэй агуулах болон боловсруулах цехүүдийн үйл ажиллагаатай танилцан, мах боловсруулах үйл явц, хүйтэн агуулахын сүлжээ, борлуулалтын суваг зэрэг талаар тодруулан асууж, мэдээлэл авлаа. Үүний дараа “Урам кидс” хүүхдийн хувцасны үйлдвэрийн дэлгүүрт хүүхдийн хувцасны загвар, үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар дэлгэрэнгүй танилцав. Мөн Дундговьд үйлдвэрлэв дэлгүүрээр зочилж, дэлгүүрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний талаар хариуцсан ажилтны танилцуулгыг сонслоо.

Ерөнхий консул Кэ Юушэн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хариуцсан хүмүүст Хятад, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, сайн сайхан хэтийн төлөвийн талаар танилцуулж, өөрсдийн давуу талаа ашиглан гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, Хятадын хөгжлөөс бий болж буй боломжийг ашиглан Хятадын өргөн зах зээлд нэвтрэхийг уриалав.