БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Сүхбаатар аймгийн малчин өрхөөр зочлов

2026-10-15 23:00

10 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ тус аймгийн малчны хотоор зочлов.

Ерөнхий консул Кэ Юушэн тухайн малчин айлын гэр бүлийнхэнтэй халуун дотно яриа өрнүүлж, орон нутгийн мал аж ахуйн хөгжлийн талаар асууж, малчдын үйлдвэрлэл, амьдралын өнөөгийн нөхцөл байдал, уламжлалт нүүдлийн соёлтой танилцав. Тэрбээр нутгийн малчдыг Хятадын талын малчидтай харилцан туршлага солилцох, хил орчмын бүс нутгийн мал аж ахуйн салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг уриалж, өрхийн амьжиргааны түвшнээ тасралтгүй дээшлүүлэхийг хүсэв.