БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Сүхбаатар аймагт ажиллалаа

2026-10-15 22:00

10 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Сүхбаатар аймагт айлчилж, аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзалт хийв. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн удирдлагууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Ерөнхий консул Кэ Юушэн Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт, үзэл баримтлал, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт, “15-р таван жилийн төлөвлөгөө” болон Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн талаар танилцуулав. Тэрбээр Хятад, Монголын бодит хамтын ажиллагаа болон консулын тойргийн аймгуудын Хятад улстай хийж буй хамтын ажиллагааны ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, Монголын талтай боомтын холболт, ашигт малтмал, эрчим хүч, хүмүүнлэгийн солилцоо, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн ажилтнуудын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын дараа Ерөнхий консул Кэ Юушэн болон аймгийн Засаг дарга М.Идэрбат нар тус аймгийн шилдэг сурагчдад Ерөнхий консулын газрын сургалтын тэтгэлгийг гардуулан өглөө.

Мөн тус өдөр Ерөнхий консул Кэ Юушэн БНХАУ-ын хөгжлийн хэтийн төлөв, Хятад, Монголын хамтын ажиллагааны ахиц дэвшил зэрэг асуудлаар Сүхбаатар аймгийн BBS телевизэд тусгай ярилцлага өгөв.