БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дорнод аймагт ажиллалаа
10 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорнод аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон нартай уулзалт, хэлэлцээ хийв.

Ерөнхий консул Кэ Юушэн ХКН байгуулагдсаны 105 жил, БНХАУ байгуулагдсаны 77 жилийн хугацаанд хүрсэн түүхэн амжилтуудыг танилцуулж, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтын чухал ач холбогдол, “15-р таван жилийн төлөвлөгөө” болон Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн хэрэгжилтийн явц, даян дэлхийн дөрвөн том санаачилгын утга санааг танилцуулж, Хятад, Монголын хамтын ажиллагаа болон консулын тойргийн аймгуудын Хятад улстай хийж буй хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлэв. Тэрбээр Монголын талтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монголын талаас Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашгийг бодитоор хамгаалахыг хүсэв.
Монголын тал Хятад, Монголын хамтын ажиллагааны ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, консулын тойргийн аймгуудын Хятад улстай хийж буй хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Дорнод аймаг цаашид нээлттэй байдлаа улам нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулан, Хятадын талтай боомтын холболт, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн солилцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн тус өдөр Ерөнхий консул Кэ Юушэн МУИС-ын Зүүн бүсийн сургуульд зохион байгуулсан сургалтын тэтгэлэг гардуулах ёслолд оролцож, Чойбалсан хотын Долоодой ерөнхий боловсролын сургуульд зочлон, Дорнод аймгийн телевизэд тусгай ярилцлага өглөө.