БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ой болон Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ойн хүлээн авалтыг ёслол төгөлдөр, амжилттай зохион байгууллаа

2026-09-29 17:00

9 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ой болон Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ойн хүлээн авалтыг ёслол төгөлдөр, амжилттай зохион байгууллаа. Хүлээн авалтад БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн, Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Март, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Монгол улсаас Эрээн хотод суугаа консул Б.Эрдэнэболд, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх, Эрээн хотын Засгийн ордны төлөөлөгчид, боомтын холбогдох байгууллагуудын төлөөлөл, консулын тойргийн бүх салбарын төлөөлөл, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, хятад хэлний багш нар, зэрэг 150 орчим зочин оролцов.

Ерөнхий консул Кэ Юушэн хүлээн авалтад хэлсэн үгэндээ ХКН байгуулагдсан 105 жил, БНХАУ байгуулагдсан 77 жилийн хугацаанд хүрсэн түүхэн ололт амжилт, БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д амжилттай айлчилсан нь Хятад, АНУ-ын харилцаа болон дэлхий дахинд авчирж буй чухал ач холбогдол, “15-р таван жил”-ийн төлөвлөгөө амжилттай эхэлж буй талаар танилцуулав. Тэрбээр Хятад улс харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг тууштай баримтлан, даян дэлхийн дөрвөн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг урагшлуулах болно гэдгийг тэмдэглэв. Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 77 жилийн хугацаанд хамтын ажиллагааны үр өгөөж арвин байж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд консулын тойргийн аймаг, орон нутгийн Хятад улстай хийж буй харилцаа, хамтын ажиллагаанд ч эерэг ахиц гарсныг онцлов. Хятадын тал хөршийн дипломат үзэл баримтлалыг тууштай баримталж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад, Монгол болон консулын тойргийн Хятадтай хийх харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хүлээн авалтад оролцсон аймаг, орон нутгийн төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ой болон Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ой тохиож буйд баяр хүргэж, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэн, Хятад, Монголын хамтын ажиллагаа болон консулын тойргийн аймаг, орон нутгийн Хятадтай хийж буй хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлэв. Тэд Хятад, Монгол хоёр улс мөнхийн хөршүүд бөгөөд харилцан хүндэтгэх, харилцан итгэх, сайн хөршийн найрсаг харилцааны үндсэн дээр Хятад, Монголын болон аймаг, орон нутгийн түвшний хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хүлээн авалтын үеэр даян дэлхийн дөрвөн санаачилга болон Хятад маягийн орчин үеийн хөгжлийн ололт амжилтыг танилцуулсан богино хэмжээний бичлэгийг толилуулж, Эрээн хотын Улаанмөчир чуулгын уран бүтээлчид болон Замын-Үүд сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлэв. Хоёр улсын зочид төлөөлөгчид хуран цуглаж, харилцан хундага өргөн, баяраа тэмдэглэлээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүлээн авалтыг газар дээрээс нь сурвалжилж, арга хэмжээний уур амьсгал баяр хөөртэй, халуун дулаан болж өнгөрлөө.