БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Монгол Улсаас Эрээн хотод суугаа шинэ Консултай уулзав
2026-09-24 18:00
Есдүгээр сарын 24-ний өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Консулын газартаа Монгол Улсаас Эрээн хотод суугаа шинэ Консул Б.Эрдэнэболдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хятад, Монголын хилийн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, боомтын харилцан холболтыг бэхжүүлэх, хил дамнасан аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
