БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын консулын тойргийн албан тушаалтнуудын төлөөллийг Ляонин мужид айлчлуулав

2026-09-19 21:00

9 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар консулын тойргийн Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөллийн багийг БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян, Бэньши хотод айлчлал хийх ажлыг зохион байгууллаа. Ляонин мужийн Ардын засгийн ордны орлогч дарга Гү Жүн болон Бэньши хотын дарга Гуо Жычян нар төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав.

Айлчлалын үеэр төлөөлөгчид орон нутгийн иргэдийн хороолол, олон нийтэд чиглэсэн анхан шатны байгууллагуудтай танилцаж, шинэ эрчим хүч, дрон, цахилгаан дамжуулах, хувиргах тоног төхөөрөмж, гангийн хүйтэн цувимал үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн хүнс, керамик үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдээр зочилж, холбогдох салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг ахиулах талаар санал солилцов. Үүнээс гадна төлөөлөгчид Шэньян хотын Эзэн хааны ордны музей болон худалдааны гудамжаар зочилж, Ляонин мужийн түүх, соёлын арвин их өв уламжлал болон орчин үеийн худалдаа, үйлчилгээний салбарын эрч хүчийг биечлэн мэдэрлээ.

Төлөөлөгчид Ляонин мужийн шинжлэх ухаан, технологийн инноваци, аж үйлдвэрийн шинэчлэл, анхан шатны засаглалын чиглэлээр гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, Хятад, Монголын найрсаг харилцааны хөгжлийг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.