БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас орон нутгийн сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж хандивлалаа
9 дүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын дэд ерөнхий консул Пань Ханьянь Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 2 болон 3-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож, хоёр сургуульд тус бүр сургалтын тоног төхөөрөмж хандивлан, сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.


Пань Ханьянь хэлсэн үгэндээ, Ерөнхий консулын газар нь Замын-Үүд сумын боловсролын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Күнзийн кабинетийн үйл ажиллагааг хөгжүүлэх, сурагчдад сургалтын тэтгэлэг олгох, багш, сурагчдыг Хятад улсад айлчлуулан туршлага судлуулах зэрэг боловсролын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж байгааг онцлов. Энэ удаагийн хандивласан сургалтын тоног төхөөрөмж нь сурагчдын сурч боловсрох, хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг тэрээр тэмдэглэв. Мөн сурагчдыг хичээл номдоо шамдан суралцаж, идэвх зүтгэлтэй байж, ирээдүйд Монгол Улсын хөгжил бүтээн байгуулалт болон Хятад, Монголын найрамдалт харилцаанд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалав.