БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас консулын тойргийн эмч нарыг Хятадад мэргэшүүлэх, туршлага солилцох сургалтад хамрууллаа

2026-08-23 17:00

8 дугаар сарын 9-22-ны өдрүүдэд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар консулын тойргийн таван аймгийн 25 эмчийг Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацаатай эмнэлгийн цогц сургалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. 

Сургалтын үеэр Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэг Монголын талын оношилгоо, эмчилгээний бодит хэрэгцээнд тулгуурлан онолын хичээл, өвчний тохиолдлын хэлэлцүүлэг, эмнэлзүйн дадлага зэрэг сургалтын агуулгыг нарийвчлан зохион байгуулжээ. Суралцагч эмч нар зүү эмчилгээ, хүүхэд, мэс засал, мэдрэл зэрэг тасагт дадлага хийж, мэргэжлийн ур чадвараа мэдэгдэхүйц дээшлүүлсэн байна. Энэхүү сургалт нь Хятад, Монголын эрүүл мэндийн салбарын практик хамтын ажиллагааг бэхжүүлж, консулын тойргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр орууллаа.