Эрээн–Замын-Үүдийн хил орчмын нэг өдрийн аялал албан ёсоор эхэллээ
2026-08-15 13:00
8-р сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Замын-Үүд сум хоорондын хил орчмын нэг өдрийн аялал албан ёсоор эхэллээ. Эхний ээлжийн 100 гаруй жуулчин Замын-Үүдэд амжилттай хүрэлцэн ирж, жуулчлалын газрууд болон Монголын өвөрмөц соёл, уламжлалтай танилцлаа.

Энэхүү аялал нь Хятад, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны нааштай ахиц дэвшил бөгөөд цаашид хоёр орны хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.