Консулын тойргийн эмч, сувилагчдын сургалтын баг БНХАУ-ыг зорилоо

2026-08-09 11:00

8 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас консулын тойргийн эмч, сувилагчдын төлөөллийг БНХАУ-д сургалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. Тус сургалтын баг нь консулын тойргийн таван аймгийн эмнэлгийн байгууллагын төрөл бүрийн тасгийн эмч, сувилагч нараас бүрдсэн ба Эрээн хотын Гадаад хэрэг эрхлэх албаны дэмжлэгтэйгээр Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацаатай сургалтад хамрагдах бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи болон эмнэл зүйн тусламж, үйлчилгээний стандарт, практикт суралцах юм.

Ерөнхий консул Кэ Юушэн сургалтын багийг үдэн гаргах үеэрээ, Хятад, Монгол хоёр улс нь найрсаг хөршүүд бөгөөд консулын тойргийн аймгууд Хятад улстай хийж буй хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцолж, энэхүү сургалтын багийн айлчлал нь хоёр орны эрүүл мэнд, эмнэлгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, консулын тойргийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түвшнийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хятад улсад байх хугацаандаа Хятадын эмч, сувилагч нартай харилцан туршлага солилцон, Хятад улсын соёлтой танилцаж, Хятадын орчин үеийн хөгжлийг өөрийн биеэр мэдэрч ирэхийг хүсэн ерөөв.