Хятад улсаас нийлүүлж буй шатахуун Замын-Үүдэд хүрлээ

2026-08-06 15:07

8-р сарын 6-ны өдөр БНХАУ-аас яаралтай горимоор нийлүүлж буй шатахууны хоёр дахь ээлжийн 35 вагон дизель түлш Эрээн–Замын-Үүд төмөр замын боомтоор дамжин Замын-Үүдэд хүрлээ. Одоогоор буулгах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд шатахууны хангамжийг тогтворжуулахаар аль болох богино хугацаанд нутгийн гүн рүү тээвэрлэхээр ажиллаж байна.