Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорноговь аймгийн Наадмын нээлтийн арга хэмжээнд оролцов
2026-07-06 18:00
7 дугаар сарын 6-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дорноговь аймгийн Наадмын нээлтийн арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний үеэр Ерөнхий консул Кэ Юушэн Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр нартай найрсаг уулзалт, яриа өрнүүлж, Дорноговь аймгийн нийт ард иргэдэд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.