Ерөнхий консул Кэ Юушэн Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчтай уулзав
2026-07-23 19:00
7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Консулын газарт Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Есөнтөмөртэй уулзав.

Уулзалтын үеэр талууд Эрээн–Замын-Үүдийн Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бодлогын уялдаа холбоо, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагааны менежмент зэрэг асуудлаар санал солилцож, цаашид уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэн урагшлуулахаар санал нэгдэв.