БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн 《ХЯТАД УЛСЫН АМЖИЛТТАЙ ХӨГЖЛИЙН НУУЦ ЮУ ВЭ?》нэртэй нийтлэл нийтлэв

2026-07-02 08:21

6 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 《ХЯТАД УЛСЫН АМЖИЛТТАЙ ХӨГЖЛИЙН НУУЦ ЮУ ВЭ?》нэртэй нийтлэл нийтэлж, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн явц дахь гялалзсан түүхийг танилцуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл дэлхий дахинд үр өгөөжөө хүртээж буй аугаа ололт амжилтыг харуулсан байна.

Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Ажил хөдөлмөрийнхөө хугацаанд би олон оронд айлчилж, олон улсын төрөл бүрийн хурал, арга хэмжээнд оролцож ирсэн. Олон улсын төлөөлөгчид надаас Хятад улсын амжилттай хөгжлийн нууц юу болохыг байнга асуудаг. Миний хариулт бол: ХКН-ын хүчирхэг удирдлага дор Хятад улс асар их хөгжлийн амжилтад хүрсэн гол нууц юм.

Энэ оны 7-р сарын 1-нд ХКН байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 105 жилийн хугацаанд ХКН Хятадын ард түмнийг удирдан үндэсний тусгаар тогтнол, ард түмэд эрх чөлөө олгож, ядуу буурай байсан Хятад улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгон хөгжүүлж, эдийн засгийн хурдацтай өсөлт, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын хоёр том гайхамшгийг бүтээж, дэлхий дахинд ч хөгжлийн шинэ боломжуудыг авчирсан юм.
Хятадын хөгжлийн амжилтын үндэс нь “иргэн төвтэй хөгжлийн үзэл баримтлал”-ыг тууштай баримталж ирсэнд оршино. Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт тогтвортой бичигдэж, туйлын ядуурлын асуудлыг түүхэндээ анх удаа бүрэн шийдвэрлэсэн. Нийгмийн хамгааллын тогтолцоо тасралтгүй боловсронгуй болж, эрүүл мэндийн даатгалд 1.327 тэрбум хүн, тэтгэврийн даатгалд 1 тэрбум гаруй хүн хамрагдаад байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үр дүн арвин их бөгөөд хиймэл оюун ухаан, робот техник, сансар судлал, шинэ эрчим хүч зэрэг салбарууд дэлхийн тэргүүлэх түвшинд хүрчээ. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж, тэнгэр улам цэнхэр, уулс илүү ногоон, гол мөрөн илүү тунгалаг болж байна.
Хятадын хөгжлийн амжилт нь зөвхөн Хятадын ард түмний сайн сайхан төдийгүй дэлхий нийтийн боломж юм. Хятад улс олон жил дарааллан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 160 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болсон. Мөн Хятад улс 150 гаруй улс орон, 30 гаруй олон улсын байгууллагатай “Нэг бүс Нэг зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, хамтын хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгож байна. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, өөрчлөлт ихтэй байгаа энэ үед Хятад улс олон талт үзлийг тууштай баримталж, олон улсын шударга ёс, эрх тэгш байдлыг хамгаалан, Дэлхийн 4 том санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд Хятадын оюун ухаан, Хятадын шийдлийг санал болгож байна.
Хятадын хөгжлийн ололт амжилт нь хөрш орнуудад үр өгөөжөө өгч, хөрш орнуудын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хөдөлгөгч хүч нь болж байна. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсаг, чин сэтгэлтэй, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг тууштай баримталж, хөрш орнуудад бүх талын хөгжлийн үр өгөөжийг авчирч байна. Хятад–Лаосын төмөр зам, Хятад–Пакистаны эдийн засгийн коридор, Хятад–Кыргызстан–Узбекистаны төмөр зам, Хятад–Беларусийн аж үйлдвэрийн парк зэрэг төслүүд хамтын ажиллагааны үлгэр жишээ болжээ.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон хөршүүд бөгөөд дээд түвшний харилцан айлчлал тогтмол өрнөж, улс төрийн намуудын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Энэ нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ши Жиньпин даргын хэлснээр, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс Монгол улсын найдвартай, түшиглэж болох түнш хэвээр байх болно.
Ирээдүйг харвал, ХКН-ын удирдлага дор хэрэгжиж буй Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд төдийгүй хөрш орнууд, цаашлаад дэлхий нийтэд үр өгөөжөө үргэлжлүүлэн хүртээх болно. Хятадын тал Монголын талтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал зөвшилцлийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, “Нэг бүс Нэг зам” санаачилгын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг ахиулан, Хятад, Монголын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг чиглэл болгон, сорилтыг хамтдаа даван туулж, хөгжлийн боломжоо хуваалцан, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байна.