БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул орон нутгийн нарны цахилгаан станц болон малчдын хоршоогоор зочиллоо.
6 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайхын урилгаар Ерөнхий консул Кэ Юушэн болон консулын газрын төлөөлөгчид сумын ИТХ-тай хамтран орон нутгийн нарны цахилгаан станцтай танилцлаа. Тус станцыг Монгол улсын хөрөнгө оруулалтаар 2023 оноос барьж шат дараатайгаар ашиглалтад оруулсан ба нийт 30 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Замын-Үүд сумын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах чадвартай юм.Ерөнхий консул Кэ Юушэн хэлэхдээ, Хятад улс нарны шинэ эрчим хүчний салбарт тэргүүлэх технологийн давуу талтай бөгөөд цаашид Монголын талтай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн тухайн өдөр консулын газар болон сумын ИТХ-ын төлөөлөгчид малчидтай уулзаж, малчдын хоршооны үйл ажиллагаатай танилцан, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцов.
