БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн “СОЁЛ ИРГЭНШЛИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ХАМТДАА ӨРНҮҮЛЖ, ХАРИЛЦАН СУРАЛЦАН ХАМТДАА ХӨГЖЬЕ ” нэртэй нийтлэл нийтлэв

2026-06-05 18:41

2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийн хоёр дахь удаагийн тэмдэглэлт өдөр тохиох гэж буйтай холбогдуулан БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “СОЁЛ ИРГЭНШЛИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ХАМТДАА ӨРНҮҮЛЖ, ХАРИЛЦАН СУРАЛЦАН ХАМТДАА ХӨГЖЬЕ” нэртэй нийтлэл нийтэлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцыг дэмжих, дэлхийн энх тайван ба хөгжлийг ахиулахыг уриалав.

Өгүүллийн бүрэн эхийг хүргэж байна:

Энэ оны 6 дугаар сарын 10-нд дэлхий даяар хоёр дахь удаагийн “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд дэлхийн олон оронд энэхүү өдрийг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдана. 2024 оны 6 дугаар сарын 7-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганаар Хятад улс болон 80 гаруй улсын хамтран өргөн мэдүүлсэн тогтоолыг зөвшилцлийн үндсэн дээр баталж, жил бүрийн 6 дугаар сарын 10-ны өдрийг “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь олон улсын хамтын нийгэмлэг соёл иргэншлийн яриа хэлэлцээг дэмжих, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзлийг бүрэн илэрхийлж байна.

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” нь Хятадын дэлхийн энх тайван, хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлж, дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх, соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалах болон шинэлэг хөгжлийг дэмжих, олон улсын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан. “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” нь энэхүү санаачилгын чухал, амжилттай хэрэгжилтийн нэг илрэл бөгөөд Хятад улс том гүрний хувьд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг ахиулахад үзүүлж буй үүрэг хариуцлагагыг харуулж байна.

Өнөөгийн дэлхий нийт шинэ тогтворгүй байдал, өөрчлөлтийн үе шатанд орж, ноёрхогч үзэл газар авч, дайны мөргөлдөөн олширч, дэлхий дахины олон талт хямрал, сорилтууд давхцан хурцдаж байна. Энэ үед, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн хэлснээр, соёл иргэншлийн үнэ цэнэ урьд өмнөхөөсөө илүү тодрон гарч, соёл иргэншлийн харилцан үйлчлэл онцгой ач холбогдолтой болж, соёл иргэншлийн яриа хэлэлцээ яг тохирсон цаг үе дээрээ байна гэв.

Соёл иргэншлийн яриа хэлэлцээг дэмжих нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах бат бөх холбоос юм. Өнөөгийн дэлхийд өөр өөр соёл иргэншил, өөр өөр тогтолцоо, өөр өөр хөгжлийн зам зэрэгцэн оршиж байна. Соёл иргэншлийн яриа хэлэлцээ нь эрх тэгш хүндэтгэлийг урагшлуулж, мөргөлдөөн, тэмцлийг арилгах үйл явцыг дэмждэг. Харилцан суралцах, туршлага солилцох нь ойлголцол, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, өрөөсгөл ойлголт, саад бэрхшээлийг арилгахад тусалдаг. Харилцан яриа, зөвшилцөл нь нийтлэг үнэт зүйлсийг бүрдүүлж, тусгаарлалт, хаалттай байдлыг орлож, өөр өөр соёл иргэншлийн энх тайвнаар зэрэгцэн орших жам ёсны зөв зам юм.

Соёл иргэншлийн яриа хэлэлцээг дэмжих нь хамтын хөгжлийг урагшлуулах тогтвортой, урт хугацааны хөдөлгөгч хүч юм. Өөр өөр соёл иргэншлүүд нь хөгжлийн өвөрмөц ухаан, туршлагыг өөртөө агуулдаг. Соёл иргэншлийн яриа хэлэлцээ нь хөгжлийн үзэл баримтлал, технологийн ололт амжилтыг харилцан хуваалцахад дэмжлэг үзүүлж, хөгжлийн нийтлэг ойлголт, зөвшилцлийг бэхжүүлснээр хөгжлийн загваруудыг олон янз, хүртээмжтэй байдлаар урагшлуулж, дэлхийн хөгжилд тогтвортой, урт хугацааны эрч хүчийг нэмж өгдөг.

Хүн төрөлхтний соёл иргэншлийг өвлөх цорын ганц арга зам бол соёл иргэншлийн хоорондын харилцан яриаг дэмжих явдал юм. Дэлхий дээр 200 гаруй улс орон, бүс нутаг, 2500 гаруй үндэстэн ястан бий бөгөөд урт хугацааны хөгжлийн туршид олон гайхалтай амжилтыг  бий болгосон. Соёл иргэншлийн яриа хэлэлцээ нь соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэн, түүнийг үргэлжлүүлэн хөгжүүлж, бүх соёл иргэншлийн ололт амжилтыг хүн төрөлхтний нийтлэг баялаг болгож, үеэс үед соёл иргэншлийн өвийг уламжлуулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгоно.

Хятад улс үргэлж соёл иргэншлийн яриа хэлэлцээний идэвхтэй дэмжигч, тууштай хэрэгжүүлэгч байсаар ирсэн. Хятад улс өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг баримталж, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлж, Хятадын шийдэл, Хятадын ухааныг дэлхийн хөгжилд хувь нэмэр болгон оруулж байна. НҮБ, “Бүс ба Зам” санаачилга зэрэг олон талт механизмуудыг түшиглэн соёл иргэншлийн яриа хэлэлцээг ахиулж, хөгжлийн туршлагаа хуваалцан, дэлхийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, эрх тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн соёл иргэншлийн үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байна.

Хятад, Монгол хоёр улс өөр өөрийн өвөрмөц түүх, соёлын уламжлалтай. Хоёр улс харилцан хүндэтгэл, тэгш байдал, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн зарчмын дагуу хүмүүнлэгийн солилцоог өргөн хүрээнд хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэн, ард түмний сэтгэл зүрхийг ойртуулахад чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр дахь удаагийн “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хятад улс Монгол зэрэг дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, соёл иргэншлийн олон янз байдлыг идэвхтэй дэмжин, хүн төрөлхтний соёл иргэншлийн цэцэглэлт, дэвшлийн шинэ хуудсыг хамтран бичихэд бэлэн байна.