БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Шивээхүрэн боомтоор зочиллоо

2026-05-27 22:07

5 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор зочлон, Боомтын захиргаа, Хилийн цэргийн анги, Гаалийн байгууллагын дарга нартай уулзаж, боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөгчид мөн оролцлоо.

Монголын тал боомтын үйл ажиллагааны талаар танилцуулга хийхдээ, Хятад талын Сэхээ боомттой хамтын ажиллагаа сайтай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тус боомтоор дамжин Хятад улсад экспортолж буй нүүрсний хэмжээ тогтмол нэмэгдэж байгааг онцлов. Мөн цаашид боомтын нэвтрүүлэх хүчин чадал, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтоор импортлох барааны нэр төрлийг нэмэх, хил дамнасан төмөр замыг аль болох хурдан холбох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Ерөнхий консул Кэ Юушэн тус боомт нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэмдэглээд, Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө” гарч, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаар Хятад, Монголын хамтын ажиллагаа шинэ боломжуудыг бий болгож, Сэхээ-Шивээхүрэн боомтын ач холбогдол нэмэгдэх болно гэж үзэж буйгаа илэрхийллээ. Хятад улс Монголын талтай боомтын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэн, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сайжруулахад туслахад бэлэн байна гэлээ.