7 дугаар сарын 18-ы өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Хятад-Монголын Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Монгол талын бүтээн байгуулалт дээр зочилж Монгол талын захирагчийн ажлын албаны ажилтан Баттулга бүтээн байгуулалтын үйл явцын талаар танилцууллаа.
Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцөл бөгөөд энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмэнд сайн сайхан ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтойг онцлов. Одоогоор хоёр талын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна. Энэхүү хамтын ажиллагааны төслийг идэвхтэй ахиулахаар Хятадын тал Монголын талтай нягт харилцаж, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Баттулга Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын гол ажлуудын нэг гэдэгт итгэлтэй байна. Мөн хамтын ажиллагааны бүсийн Монголын талын захирагчийн албанаас Хятадын талын холбогдох байгууллагууд болон Ерөнхий консулын газартай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллаагааг аль болох эрт эхлэх болтугай хэмээн хүсэж байгаагаа илэрхийллээ.