7-р сарын 8-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнтэй уулзаж боомтын зорчигч болон ачаа тээврийн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаатай танилцав.
Кэ Юушэн Эрээн хот-Замын-Үүд боомт бол Хятад, Монголын хамгийн том боомт бөгөөд хоёр талын иргэдийн солилцоо болон ачаа бараа эргэлтийн чухал гарц билээ, Ерөнхий консулын газар Замын-Үүд дэх Гаалийн газар, Эрээн хотын гаалийн газар хоорондын нягт хамтын ажиллагааг дэмжиж, боомтын үр ашигтай, түргэн шуурхай үйл ажиллагааг хангахаар үр дүнтэй, бодит арга хэмжээг хэрэгжүүлэн, Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн хөгжлийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
О.Цэенрэгзэн Хятадын тал боомтын цогцолбор зэрэг дэд бүтцийг буцалтгүй тусламжаар барьж байгуулан боомтын хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийлээд, цаашид чиг үүргээ идэвхтэй биелүүлж, Хятадын гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, боомтын ажиллагааг эрчимжүүлж, боомт дахь худалдаа эдийн засаг, иргэдийн солилцоог ахиулахаар хичээн ажиллахаа илэрхийллээ.