БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймгийн иргэдтэй хамтран мод тарилаа
2025-05-28 23:00
5-р сарын 28-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймагт айлчлах үеэрээ аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон цэцэрлэгийн 80 хүүхэд, тэдний эцэг эх, аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй иргэдтэй хамтран найрамдлын ойг байгуулж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, хоёр талын экологийн хамтын ажиллагааг ахиуллаа. Тус арга хэмжээ халуун дулаан уур амьсгалтайгаар өрнөж , Хятадын талаас цөлжилттэй тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлж байгаад нутгийн иргэд талархал илэрхийлж, хоёр орны найрамдал мөнх ногоон мод шиг байхын ерөөл дэвшүүлэв.