Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорноговь аймагт айлчиллаа.
2025-05-21 19:10

5-р сарын 21-ний өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорноговь аймагт айлчилж, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Март нартай уулзалт хийж, ХКН-ын Төв хорооны “Хөрш орнуудын харилцааны ажлын хурал”-ын үзэл санаа, Хятадын орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг танилцуулж, АНУ-ын татварын дайны дэлхийн эдийн засгийн дэг журамд учруулсан хохирлыг онцолж, Хятад, Монголын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалт, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны ахиц дэвшил, Монгол Улсын бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, Дорноговь аймгийн БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус уулзалтад аймгийн ЗДТГ  болон холбогдох байгууллагын удирдлага, аймгийн Цагдаагийн газрын дарга, Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Айлчлалын үеэр Ерөнхий консул Кэ Юушэн, Засаг даргын орлогч Г.Мартын хамт Ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс Сайншанд хотын ЕБ-ын 2-р сургуульд "Тиангүн" дижитал танхим нээхэд дэмжлэг үзүүлж, сурагчдыг шинжлэх ухаан, технологийн мэдлэгт суралцаж, "Тиангүн" сансрын станц руу нисэх, ирээдүйн мөрөөдлөө биелүүлэхэд нь урамшуулан дэмжив.

Ерөнхий консул Кэ Юушэн, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Сайншанд хотын Засаг дарга дарга Ч.Түвшинтөр, аймгийн ЗДТГ-ын албаны хүмүүс, БНХАУ-ын аж ахуйн нэгжийн төлөөлөл, Сайншанд хотын 100 гаруй сурагчдын хамтаар мод тарьж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх Хятад, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэн ажиллалаа.


Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью