БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар, Замын-Үүд сумын албан байгууллагын төлөөллүүдтэй Хятад-Монголын хилийн нэг өдрийн аяллын талаарх уулзалт хийлээ.
2024-12-05 17:55

2024 оны 12-р сарын 5-ны өдөр Замын-Үүд сумын ЗДТГ-т Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0108-р анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, ГИХГ, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран Хятад, Монголын хилийн нэг өдрийн аялалыг зохицуулах хурал зохион байгуулж, аяллыг амжилттай явуулах болон жуулчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар ярилцлаа.Тус хуралд Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх, Замын-Үүд сумын засаг даргын орлогч Б.Отгонбаяр болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Ерөнхий консул Кэ Юушэн тэрээр, Замын-үүд боомтоор хилийн нэг өдрийн аялал дахин эхэлсэн нь хоёр талын ард иргэдийн солилцоог ахиулах, аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд эерэг ач холбогдолтой бөгөөд, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах чухал боломж гэж үзэж байна. Монгол Улс аялал жуулчлалын үйлчилгээгээ сайжруулж, халуун дулаан, найрсаг, аюулгүй аялал жуулчлалын орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна гэлээ.

Монголын талаас “Монголд зочлох жил” арга хэмжээг 2028 он хүртэл сунгаж, жил бүр 2 сая гадаадын жуулчдыг татах болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.  Хятад, Монголын хилийн нэг өдрийн аялал нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх мөн орон нутгийн эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо. Мөн Хятад талтай хамтран аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, онцлог маршрутуудыг төлөвлөх, холбогдох процедурыг хялбаршуулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, нэг өдрийн аялал жуулчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтаар хилийн нэг өдрийн аялал жуулчлалын ажлын бүлэг байгуулахыг шийдэж, ажлын заавар зөвлөмжийг батлав.

Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью