БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар Консулын байранд Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
2024-12-03 17:51

12-р сарын 3-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх болон ИТХ-ын 20 гаруй төлөөлөгчтэй уулзаж мөн ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-аар айлчилсан сэтгэгдлээ хуваалцан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ерөнхий консул Кэ Юушэн ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг тайлбарлаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл хөгжлийн ололт амжилтыг танилцуулахын сацуу БНХАУ-ын хөгжил нь дэлхийн улс орнууд, тэр дундаа Монгол Улсад хөгжил дэвшлийн шинэ боломжуудыг авчрах болно гэдгийг онцлов. Ерөнхий консул тэрээр , сумын ИТХ үүргээ идэвхтэй гүйцэтгэж, Замын-Үүд сум  боомтын онцгой давуу тал хөгжлийн боломжуудаа бүрэн ашиглаж,  Хятад улсруу чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагаа болон соёлын солилцоог бэхжүүлэх, хилийн нэг өдрийн аялалыг амжилттай хэрэгжүүлэхэд туслана гэж найдаж байна гэж хэмээлээ. Ингэснээр уг сумын нийгэм эдийн засгийн хөгжил төдийгүй Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дэмжих юм.

ИТХ-ын дарга О.Үүрцайх, төлөөлөгчдийг БНХАУ-руу айлчлуулсанд талархал илэрхийлэхийн сацуу энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй бөгөөд Хятад улсын хот байгуулалт, эдийн засгийн паркийн бүтээн байгуулалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх туршлага зэргээс их зүйлийг суралцлаа хэмээн онцолсон юм. Замын-Үүд боомт бол Хятад улстай залгаа Монгол Улсын хамгийн том иж бүрэн боомт учир Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь олон давуу талтай бөгөөд тус сумын ИТХ, Хятад улстай хилийн нэг өдрийн аялал хийх зэрэг хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, ирэх жил тус сум хот болон өргөжиж байгаатай холбогдуулан ирэх дөрвөн жилд хөгжлийн бүтээн байгуулалтаа илүү их нэмэгдүүлнэ гэлээ.

Хуралд оролцсон сумын ИТХ-ын төлөөлөгчид үг хэлэх үеэрээ ӨМӨЗО-ны олон хотод айлчилж, Хятад улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн менежмент болон бусад салбарт амжилттай хэрэгжиж буй туршлагатай танилцсан нь гайхалтай байлаа хэмээгээд Замын-Үүд сум нь хөгжлийн явцдаа дээрх туршлагаас суралцаж, Хятад улстай хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол соёл, ногоон хөгжил зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийг хүсэж байна хэмээв.

Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью