КОНСУЛЫН ТОЙРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ БНХАУ-Д АЙЛЧЛУУЛАВ
2024-09-09 20:12

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас тойргийн таван аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчийг Хятад улсын Шанхай, Сүжөү хотод айлчлуулсан байна. Төлөөлөгчид цахилгаа автомашины төлөөлөл болох Нато автомашины кампани, Леновагийн төв, Сүжөүгийн аж үйлдвэрийн паркт зочилж, Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжилтэй танилцав. Мөн Шанхайн радио телевизийн удирдлагуудтай уулзав. Айлчлал амжилттай болж өндөрлөө. Холбогдох аймгуудын хэвлэлийн байгууллагууд айлчлалын тухай сэтгэгдлээ хуваалцав. 

Дорнод телевизийн гүйцэтгэх захирал Ц.Энхболд элэхдээ Хятад улсын соёл уламжлалаа яаж авч үлдэж байх, яаж аялал жуулчлалтай уялдуулж хөгжүүлж үндэстэн соёлоо сурталчилж байх талтай танилцлаа гэж илэрхийлэв. Дундговийн амьдрал сонины захирал С.Пүрэвдорж Хятадын орчин үеийн технологийн хөгжил, шинжлэх ухааны түвшин болон Хятад орны хөгжил цэцэглэлтэй танилцсан байна, Хятадын мэдээллийн технологи хэрхэн хөгжиж байгаа, орчин үеийн цахимжилт болон хиймэл оюун ухааныг хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж байгааг үзэж танилцлаа гэв. Сүхбаатар аймгийн BBS телевизийн захирал Б.Батбаатар хэлэхдээ, энэ удаагийн айлчлал маш амжилттай болж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо чухал юмаа гэж олж харж сурталчлан танилцуулах гэж өөрсдөө үзэж харж явж байна гэв. 


Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью