Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дундговь аймагт айлчиллаа
2025-05-28 22:50
5-р сарын 28-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймагт айлчилж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун нартай уулзалт хийлээ. Ерөнхий консул Кэ Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилт, ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын хамтын ажиллагааны ажлын хурлын тухай болон Америкийн тарифын дайны эсрэг Хятад улс эрс шийдэмгий хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулав. Мөн талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, Консулын тойрогийг аймгууд болон БНХАУ-ын хамтын ажиллагааны чиглэл, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар санал солилцов. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагын хэлтсийн дарга нар, Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.


Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью