КОНСУЛЫН ТОЙРГИЙН ТАВАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ХАНЖОУ ХОТОД АЙЛЧИЛЖ БАЙНА
2024-09-12 14:11
9-р сарын 11-ний өдөр, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас зохион байгуулж байгаа Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудын төлөөлөгчид Хятадын Жэжян мужийн Ханжоу хотод айлчиллаа. Жэжян мужийн Гадаад хэргийн газрын орлогч дарга Ши Хуажүн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тус мужийн нийгэм эдийн засгийн хөгжлийг танилцуулав. Төлөөлөгчид Алибаба группийн Ханжоу дахь төвд зочилж, Хятадын интернет үйлчилгээ, цахим худалдааны инновац хөгжилтэй танилцав. 12-ны өдөр төлөөлөгчид “Баруун нуур”-аар аялж, Хятадын ногоон экологийн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн байдалтай танилцав.


Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью