ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС КОНСУЛЫН ТОЙРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ БНХАУ-Д АЙЛЧЛУУЛАВ
2024-08-27 08:27

Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулах, хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Монгол Улсын Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 10 хэвлэл мэдээллийн төлөөлөгчийг зохион байгуулж 8-р сард 25-29-ний өдрүүдэд Хятадад айлчлуулж байна. Төлөөлөгчид 26-ны өдөр Шанхай хотод хүрч, Lenovo-ийн ирээдүйн төвд зочилж, Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн байдалтай танилцав. Мөн Шанхайн радио, телевизийн группийн удирдлагууд төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийж Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ахиулах талаар санал солилцов.






Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью