9-р сарын 30-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Монгол Улсын Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Март, Эрээн хотын дарга Ма Хайтао, Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, мөн Консулын тойргийн аймгийн төлөөлөгч, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Замын-Үүдийн холбогдох байгууллагын дарга удирдлагууд, албан хаагчид, сайн дурын багш нар, Хятад цагаачид зэрэг 100 гаруй хүн оролцов.
Ерөнхий консул Кэ Юушэн хэлсэн үгэндээ, ХКН-н удирдлага дор Хятадын бүх үндэстэн ястан, бүх ард түмэн шаргуу хөдөлмөрлөж, орчин үеийн социалист нийгмийг бүтээн байгуулсан аугаа их амжилтад хүрч, нийгэм урт хугацааны турш тогтвортой бөгөөд эдийн засаг хурдацтай хөгжсөн гайхамшгийг бүтээсэн юм. Өнөөдрийн Хятад улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл эрчимтэй хөгжиж, Дэлхийн хамгийн том боловсролын систем, нийгмийн хамгааллын систем, эрүүл мэндийн системийг байгуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасан ядуурлыг бууруулах зорилтуудыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлээд байна.
Ерөнхий консул Кэ Юушэн хэлэхдээ, Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар, цаашид өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн улс орныг байгуулах талаар системтэй төлөвлөгөө гаргаж, орчин үеийн шинэчлэл, гадаадад нээлттэй байдлаа үргэлжлүүлэх болно гэдгээ Дэлхий нийтэд зарласан. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах чухал үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг цогцоор нь хэрэгжүүлж, Дэлхийн бусад оронтой “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулж байна. Хятад улс бол дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч орон юм гэж онцоллоо.
Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн турш хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн бөгөөд Консулын тойргийн аймгууд Хятад улстай бодитой хамтын ажиллагаа өргөжиж, Хятад, Монголын хувь заяаны цогц нэгдэл нь саруул ирээдүйтэй байна гэж онцлов. Тэрээр түүхийн шинэ эхлэлийн цэг дээрээс, Хятадын тал Монголын талтай хамт хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад бэлэн байна гэв.
Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Март Хятадын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд Хятадын ард түмэн ажилч хичээнгүй хөдөлмөрч байдлынхаа хүчээр дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий орныг бүтээн байгуулсныг өндрөөр үнэлж, Хятад, Монголын хамтын ажиллагаа Дорноговь аймгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгааг онцлоод, Ерөнхий консулын газар олон жилийн турш Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, Монгол Хятад хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг цаашид үргэлжлэн, Хятад улс, ялангуяа ӨМӨЗО-той харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Монгол хоёр улс хөгжин цэцэглэж, хоёр орны найрамдал үүрд батжин бэхжих болтугай гэв.
Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, Замын-Үүд сум нь Монгол, Хятадын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Замын-Үүд сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхий консулын газар болон Эрээн хотод талархал илэрхийлж, Хятад улстай цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хил орчмын бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, Монгол Улс болон мөнхийн хөрш БНХАУ-ын харилцаа улам сайн болоосой гэв.
Эрээн хотын дарга Ма Хайтао хэлэхдээ, Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар нь хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, Эрээн хот, Замын-Үүд хоорондын боомтын үйл ажиллагаа, дэд бүтцээр харилцан холбох, эдийн засаг худалдааны хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал болон бусад салбарт идэвхтэй хувь нэмэр оруулж, хоёр талын найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулсан гэж үнэлээд, Эрээн хот Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэв.
Хүлээн авалт халуун дотно, найрсаг уур амьсгалд болж, Ерөнхий консул Кэ Юушэн хүндэт зочдын хамт баярын бялуу зүсэв. Замын-Үүдийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш, сурагчид хоёр улсын онцлогтой урлагийн тоглолтоор арга хэмжээг мялааж, Хятад, Монголын найрамдал, ард түмний найрсаг харилцааг бүрэн харуулсан юм.