Ерөнхий консул Кэ Юушэн Сүхбаатар аймагт айлчиллаа.
2025-05-15 12:00
5-р сарын 14-нд Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойрог дахь Сүхбаатар аймагт айлчилж, аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзав. Тэрээр ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хурлын үзэл баримтлал, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл Хятад, Монголын хамтын ажиллагаанд авчирсан боломж, тарифын дайны эсрэг олон улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын орон нутаг хоорондын олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагын удирдлага, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлүүд оролцов.
Айлчлалын үеэр Ерөнхий консул Кэ Юушэн, Засаг даргын орлогч Б.Батбаатарын хамт өнгөрсөн зудын гамшигт өртсөн малчдад тусламж үзүүллээ. Гамшигт өртсөн малчид Ерөнхий консулын газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
Ерөнхий консул Кэ Юушэн, Засаг даргын орлогч Б.Батбаатар, аймгийн ЗДТГ-ын ажилтнууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран Монгол Улсын “тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Найрамдлын төгөл байгууллаа.