Консулын тойргийнхоо таван аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчдийг БНХАУ-д айлчлуулав.
2024-09-10 19:25
Хятад, Монгол хоёр орны орон нутаг хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэн, хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилгоор, 9-р сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас консулын тойргийн таван аймаг болох Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудын ЗДТГ-ын төлөөлөгчдийг Хятадын Жэжян мужид айлчлуулав. 10-ны өдөр Жүжи хотын Засаг даргын орлогч Юань Миняо төлөөлөгчтэй уулзан, Жүжи хотын нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар танилцуулав. Төлөөлөгчид мөн Фэнчяо туршлагын үзэсгэлэнгийн танхимд зочилж, Хятадын анхан шатны нийгмийн засаглалын байдалтай танилцав.





Рекомендация Статьи Другу:  
Напечатать текущую статью